Бразилийн цэргийнхэн францын “Эйр Франс” компанийн А-330 аэробус нисэх онгоц Атлантын далайд унасан газрыг тогтоов. Бразилийн Агаарын зэвсэгт хүчний бригадын генерал Рамон Боржис Кардозу хэлэхдээ, зорчигч тээврийн нисэх онгоц Ресифи хотоос 1300 км зайд далайд унасан байна. Сураггүй болсон нисэх онгоцноос хамгийн сүүлд 6-р сарын 1-ий шөнө техникийн гэмтэл гарсан тухай автомат дохио ирсэн тэр газраас 70 км радиуст онгоц сүйрчээ. Бразилийн агаарын зэвсэгт хүчин, флотын бие бүрэлдэхүүний 800 гаруй цэрэг, бразиль, францын хөлөг онгоц эрэл хайгуул хийж байна. Уснаас 50 хүний цогцос гаргаж авсан. Одоо тэнийг хэн болохыг тогтоож байна. Мөрдөн шалгах байгууллагууд аэробусын олдсон хэсгийг судалж байна. Онгоцны хар хайрцгийг хараахан илрүүлээгүй байна. Урьдчилсан мэдээгээр нисэх онгоцонд шаталт, эсвэл дэлбэрэлт болоогүй аж. Уснаас анх гаргаж авсан цогцост түлэгдэж, гэмтэж бэртсэн тэмдэг алга. Хэвлэлд бичсэнээр нисэх онгоц агаарт сүйрсэн байж болох таамгийг баталж байна. Аир Франс 447 нисэх онгоцтой 6-р сарын нэгэнд хөөрснөөс хойш 4 цагийн дараа Атлантын далайд байхад нь холбоо тасарсан. Нисэх онгоцонд явсан 228 хүн бүгд нас баржээ. Дэлхийд сүүлийн 8 жилд, мөн Аир Франс компанийн 75 жилийн түүхэнд хамгийн том осол боллоо.