Дэлхийн банк Казахстанд Баруун Европ-Баруун Хятад автомашины зам барихад 2 тэрбум гаруй доллар олгоно. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Шигео Кацу болон Казахстаны Сангийн сайд Болат Жамишев нар өнөөдөр Астанад энэ хэлэлцээрт гарын үсэг зурав. Зээлээр казахстаны хэсгийн Кызылордины хэсгээс Актюбин муж, Чимкет хүртэл 1000 км автомашины зам барина. Баруун европ-Баруун Хятад автомашины зам 8445 км урт бөгөөд үүний 2787 км нь Казахстаны нутгаар өнгөрнө. Төсөл 7,5 тэрбум долларын өртөгтэй юм. Автомашины зам БНХАУ-ын хилээс эхэлж, Казахстаны нутаг, Оросын Оренбург, Казань, Санкт-Петербург хотыг дайран өнгөрнө. Автомашины зам Хятад төдийгүй азийн бусад оронд Европт гарах оновчтой гарц болно. Автомашины зам барих төслийг хэрэгжүүлэх меморандумд 2008 оны намар болсон Орос, Казахстаны хил орчмын нутгийн 5 удаагийн форумын үеэр гарын үсэг зурсан юм.