Орос улсын цэргийн шинэ номлолыг энэ жил боловсруулж дуусах бөгөөд оны төгсгөлд Аюулгүйн Зөвлөлөөр хэлэцүүлнэ. ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн эх сурвалж “Интерфакс” агентлагт энэ тухай уламжлав. Номлолын бүтцэд цэрэг-улс төр, цэрэг-стратегийн болон эдийн засгийн талыг багтаана. Энэ оны тавдугаар сард баталсан үндэсний аюулгүй байдлын стратеги чиглэлд тулгуурлан баримт бичгийн төслийг боловсруулж байна. Цэргийн шинэ номлолыг Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч, Жанжин штабын дарга асан Юрий Балуевский хариуцаж байна. Түүний хэлснээр цэргийн шинэ номлолд стратегийн тогтоон барих хэрэгслийн хувьд цөмийн зэвсэг ашиглах эрхийг багтаасан Орос улсын аюулгүй байдлын нэн тулгамдсан асуудалд хариу өгөх ёстой гэж тэр хэлэв. Одоогийн цэргийн номлолыг 2000 онд баталсан юм. Түүнд тусгаснаар Орос улсын эсрэг өргөн хүрээтэй дайн дэгдээсэн, эсвэл цөмийн халдлага үйлдсэн тохиолдолд Орос улс цөмийн зэвсэг ашиглах эрхтэй юм.