Хойд Солонгос цэргийн зорилгоор цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ хэмээн заналхийлэв. Умард Солонгосын Гадаад хэргийн яамны өнөөдрийн мэдэгдэлд БНАСАУ уран баяжуулахаа сэргээх, Йонбен дахь цөмийн реакторын түлшний бүлүүрээс авсан бүх плутонийг цэргийн зорилгоор ашиглах бодолтой байгаагаа мэдэгдэв. Өнөөгийн байдлаар ийм бүлүүрийн гуравны нэг гаруйг ажиллуулжээ. АНУ болон түүний холбоотнууд Умард Солонгосыг ганцаардуулахыг оролдовол БНАСАУ цэргийн ажиллагаа явуулах бодолтой байна гэж ЦТАК агентлаг уламжлав. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ цөмийн туршилт хийснийг буруушааж, тус улсын эсрэг хэд хэдэн нэмэлт хориг арга хэмжээ авах тогтоол баталсны дараа Умард Солонгосын Гадаад хэргийн яам ийм мэдэгдэл хийв.