НАСА сансрын агентлаг 7 нисэгч бүхий “Индевор” америкийн сансрын хөлгийг дор хаяж 24 цаг олон улсын сансрын станцад хүргэх төлөвлөгөөгөө хойшлууллаа. Хөлгийг түлшээр цэнэглэх үед устөрөгч шүүрснээс ийм шийдвэр гаргажээ. “Индевор” хөлгийн багийнхан японы эрдэм шинжилгээний “Кибо” модулийн сүүлчийн хэсгийг олон улсын сансрын станцад хүргэж, суурилуулах зорилготой юм. Үүнээс гадна тэд задгай сансарт урт хугацааны туршилт хийх тавцанг засч сэлбэх ёстой аж. Аялал 16 хоног үргэлжилнэ. Үүнээс сансрын нисэгчид 11 өдөр олон улсын сансрын станцад байх агаад тав хоног задгай сансарт гарна. Олон улсын сансрын станцад анх удаа нэгэн зэрэг 13 хүн байна.