Ливийн хувьсгалын удирдагч Муаммар Каддафи Италид албан ёсоор айлчлахдаа, “эмэгтэйчүүдийн төлөө хувьсгал” хийхийг лалын ертөнцөд уриалж, шуугиан дэгдээв. Араб болон лалын ертөнцийн эрчүүд эмэгтэйчүүдийг “эд хогшил” мэт үзэж байна. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг дэмжигч хэмээн Каддафи өөрийгөө хэллээ. Ливи улс эмэгтэйчүүдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн нэмэлт протоколыг 2003 онд баталсан юм. Гэсэн ч Ливид эмэгтэйчүүдтэй хэрцгий харилцаж байгаа тохиолдол гарсаар байгааг НҮБ-ын хүний эрхийн хороо нэг бус удаа тэмдэглэсэн ч, Ливийн эрх баригчид үүнийг няцааж байгаа юм.