0НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын талаар нэмэлт хориг арга хэмжээ авах тухай тогтоол баталсныг сайшаав. Аюулгүйн Зөвлөлийн гишүүд нэг санаатай ажиллаж, Умард Солонгост тодорхой, шийдвэртэй дохио өглөө хэмээн түүний мэдэгдэлд дурджээ. Пан Ги Мун санал зөрөлдөөнтэй асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдэх ёстой хэмээн тэмдэглэж, бүс нутгийн хагарлыг улам гүнзгийрүүлэх аливаа үйлдлээс татгалзахыг сонирхогч талуудад уриаллаа. Тэрээр БНАСАУ-ын цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээг сэргээхийн төлөө байгаагаа илэрхийлэв