Махмуд Ахмадинежад Ираны ерөнхийлөгчөөр хоёр дахь удаа улиран сонгогдов. Сонгуулийн урьдчилсан дүнгээр тэрээр 65 гаруй хувийн санал авчээ. Түүний гол өрсөлдөгч, “шинэчлэгч” хэмээн үздэг ерөнхий сайд асан Мир Хосейн Мусави 30 орчим хувийн санал авсан байна. Сонгуулийн явцыг 50 мянга орчим ажиглагч ажиглаж, сонгогчдын ирц урьд байгаагүй 80 орчим хувьтай байна. Тегеранд сонгогчдын ирц өнгөрсөн сонгуулийнхаас 1,5 дахин илүү байна. Санал хураалтыг нэг бус удаа сунгасан билээ.