Орос улсын оюуны потенциал нь улс үндэсний өрсөлдөөний давуу тал, үүнийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх нөхцлийг бүрдүүлэх ёстой гэж ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Тэрээр өнөөдөр Кремльд төрийн дээд шагнал гардуулах ёслолын үеэр хэлэхдээ, мэргэжлийн үйл хэрэгтээ амжилт гаргаж, үндэсний олон нийтийн капиталд гайхалтай хувь нэмэр оруулсан хүмүүс шагнал хүртэж байна. Вирусын эсрэг хамгаалалт бүтээсэн 2008 оны шинжлэх ухаан, технологийн шагналтан Евгений Касперскийг ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Виурс судлаач Иосиф Атабеков, астрофизикч Дмитрий Варшалович, Алексей Фридман, Анатолий Черепащук нар энэ салбарт шагнал хүртжээ. Анхны эмэгтэй сансрын нисэгч Валентина Терешковад хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилтын төлөө төрийн шагнал гардуулав. Уран зохиол, урлагийн салбарт “Павловск” дархан цаазат музейн гол хамгаалагч Марина Флит, “Смешарики” хүүхэлдэйн кино бүтээгч Анатолий Прохоров, Салават Шайхинуров, Илья Попов нар төрийн шагнал хүртлээ. Филармонийн үйл хэргийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Свердловскийн академийн филаромнийн захирал Александр Колотурский, Уралын академийн филармонийн найрал хөгжмийн удирдаач Дмитрий Лисс нар төрийн шагнал олгов. Үүнээс гадна ерөнхийлөгч тусгай сэдвээр төрийн шагнал олгохоор шийдсэн ч, энэ шагнал хүртсэн хүний нэрийг зарласангүй.