Оросын нэрд гарсан аялагч Федор Конюховд таагүй явдал тохиолдлоо. “Их торгоны замын мөрөөр” аялалд оролцогч тэрбээр өвдсөн байна. Конюхов Тувагийн бүгд найрамдах улсын эмнэлэгт хэвтжээ. Одоо Ф.Конюховын эрүүл мэнд хэвийн байна. Тувагийн бүгд найрамдах улсын тэргүүн Шолбан Кара-оол аялалыг зохион байгуулагчийн нэг Халимагийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Кирсан Илюмжинтай утсаар ярьж, болсон үйл явдлын тухай дуулгажээ. Одоо “Их торгоны зам” аялал Ф.Конюховгүй цааш үргэлжилж байна. Аялал 10-р сарын 31-нд Элстэд өндөрлөнө.