0Монголын баруун нутгийн Ховд аймагт Оросын соёлын төв нээгдлээ. Тэд оросын соёлын тухай лекц, семинар, уран зургийн үзэсгэлэн, яруу найргийн үдэшлэг зохион байгуулна. Урьд Ховд аймагт эрдэм шинжилгээ, арга зүй, уран зохиолын орос хэл дээрх ном хүргэсэн юм. 15 жилийн турш хамтран ажиллаж байгаа Алтай, Ховдын их сургуулийн хамтын ажиллагааны дүнд энэ төвийг нээлээ.