Москва, Астан, Минск Гаалийн нэгдсэн холбооны бүрэлдэхүүнтэй ДХБ-д элсэхээр шийдсэнтэй холбогдуулан Казахстан ДХБ-д элсэн яриа хэлэлцээгээ зогсоов. Тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнөөдөр Кустанад гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөлийн хуралдааны үеэр энэ тухай мэдэгдэв. Орос, Белорус, Казахстан улсын засгийн газрын тэргүүн нарын мягмар гаригийн яриа хэлэлцээний төгсгөлд гаалийн нэгдсэн нутаг дэвсгэрийн хувьд ДХБ-д элсэхээр шийдсэн юм. “Гурвалын” хүрээнд гаалийн нэгдсэн тарифийн төслийг сайшаасан нь 2010 оны 1-р сарын 1-ээс Гаалийн холбоо байгуулах боломж бүрдлээ. Гурван орны Гаалийн холбоо байгуулснаар Казахстанд хөрөнгө оруулах шинэ боломжийг нээж байна гэж Назарбаев хэллээ.