Сампиловын нэрэмжит Улаан-Үдийн уран зургийн музейд “Мөнх хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн гарч байна. Улаанбаатар хотын чимэглэл-хавсарга урлагийн зураачдын холбоотой хамтран тус музей энэ үзэсгэлэнг зохион байгуулав. Музейн үзэсгэлэнгийн танхимын дарга Людмила Цэрэннимаева манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярилаа:
Үзэсгэлэнд монголын 27 зураачийн 70 орчим бүтээл тавьсан нь үзэгчдийн сонирхолыг их татаж байна. Домог, яриагаар баялаг монголчуудын амьдралын хэв маяг, ёс заншлын онцлогийг давуун дээр гайхалтай дүрсэлсэн байгаа. Монголын орчин үеийн зураачид хуучин уран зургийн мастеруудаас уламжилсан туршлагадаа тулгуурлан уламжлал, шинэлэг зүйлийг гарамгай хослуулж, үндэсний урлагаа баяжуулж байна. Монголын нэрд гарсан зураач Шарав, зураач Бадам, Увхамбо нарын уламжлалыг үргэлжлүүлэн цаг хугацааны амьдралын үнэн мөнийг нээж, монголчуудын амьдралын өргөн дүр зургийг үзүүлэхийг хичээж байна. Тухайлбал “эсгий хийж буй нь”, “газар хагалалт”, “загас барьж байгаа нь”, “ингэ саасан нь” зэрэг зургийг нэрлэж болно.Зураач Лхамсүрэнгийн гүн ухаан-дурсамжийн шинэ соёл иргэншилд эргэж буцалтгүй замхарч байгаа уламжлалын тухай өгүүлэх ахуйн эвдэрч, сүйдсэн эд зүйлийн зураг их сонирхол татаж байна. Хятадын уран зургийн сэдвээр зурсан бүтээлийг үзэгчид их сонирхож байна. Цагаан будайн цаасан дээр хар бэхээр давхиж байгаа адуу эсвэл циркийн жүжигчин зуржээ. Үзэсгэлэнд утсаар татсан давхиж буй адууны зураг нь зураачин ур чадвараас гадна үндэсний чөлөөт сэтгэлгээг илтгэж байна.
Москва, Санкт-Петербургт уран зургийн их сургууль төгссөн монгол зураачдын бүтээлийг үзэсгэлэнд тавьсан. Тухайлбал зураач Сосорбарам үзэсгэлэнд Петербургийн цагаан шөнө, Петропавловскийн цайз, Исаакиевийн дуганы зураг үзэсгэлэнт байгаа. Зураач Ганболд, Болд нарын уран зурагт академи уран зургийн урсгал ажиглагдаж байна. Түмэнбаг чимэглэл хавсарга урлагийг бүтээл, зураач Анзая, Заят нар арьсны урлагийн бүтээлээ тависан. Үзэсгэлэн бүхэлдээ өнгө будаг хосолсон, өөдрөг сэтгэлгээтэй, үндэсний бүх сэдэв нь нийт хүн төрөлхтөн, амьдралыг бататгах санааг илтгэж байна. Буриадын бүгд найрамдах улсын уран зургийн музей үзэсгэлэнг зохион байгуулахад тусалсан ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Буриадын бүгд найрамдах улсын соёлын яам, Улаанбаатар хотын “Уран-гар” чимэглэл-хавсарга урлагийн зураачдын холбоонд талархаж байна. Та бүхэн Улан-Үдийн Сампиловын нэрэмжит Уран зургийн музейн дарга Людмила Циреннимаевтай хийсэн ярилцлагыг сонслоо.
<сонсох>