Өнөөдөр Орос улсын өдрийг тэмдэглэж байна. Улсын энэ баяр хамгийн “залуу” баярын нэг юм. Үүнийг 1998 он хүртлэх албан ёсны баримт бичигт “ОХУ-ын улсын тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталсан өдөр” хэмээн нэрлэжээ. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсууд шил дараалан тусгаар тогтнож байсан тэр үед ЗСБНХУ ардын депутатын анхны хурлаар 1990 оны 6-р сарын 12-нд баримт бичигт гарын зурсан юм. Хожим энэ баярыг америкийнх шиг Тусгаар тогтнолын өдөр гэж нэрлэсэн. 2002 оноос энэ баярыг 6-р сарын 12-нд Оросын өдөр хэмээн тэмдэглэжээ. Улсын тусгаар тогтнолын тунхаглалыг зохиогчийн нэг Олег Румянцев энэ баярын ач холбогдлын талаар манай радиод ийнхүү ярив: ОХУ-ын улсын тусгаар тогтнолын тухай тунхаглалыг 1990 оны 6-р сарын 12-нд баталсан нь мэдээж хэрэг 1990-ээд оны эхэнд тохиосон тэр үндсэн хуулийн хувьсгалын түүхэнд хилийн эргэлтийн мөч болсон юм. Учир нь коммунист дэглэм, нэг намын ноёрхол, иргэний хувийн санаачилгыг хяхин хавчихын эсрэг иргэн, улс төрийн идвэх үе үе үймээнтэй идэвхждэг байсан. 1980-аад оны төгсгөлд ардчилсан, албан бус хөдөлгөөний хүрээнд ардчилсан, аяндаа бий болсон хөдөлгөөнийг зохицуулалтын системтэй болгох асуудлыг бид дэвшүүлсэн юм. Зохицуулалтын систем нь ОХУ-д үндсэн хуульт тогтолцо байгуулах санаа байсан. Үүний дүнд ардын депутатын эхний хурлаар ОХУ-ын улсын тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталсан юм. Хэрэв та бүхэн энэ баримт бичгийг сайн судалбал түүнд улсын бус ардын тусгаар тогтнол байгаа. Үндсэн хуульт тогтолцооны бүх үндэс, тусгаар тогтнолын тээгч, төр засгийн эх сурвалж нь ард түмэн болох тухай бүх санаа, мөн ардчилал, эрх, холбооны, нийгмийн улс орны бүх санааг тодорхой хэмжээгээр энэ тунхаглалд тусгасан. Энэ тунхаглал олон талаар төрийн тухай тунхаглал бус ардын тусгаар тогтнолын нэртэй байх ёстой гэж би үзэж байна. Он цаг улирах тусам энэ баримт бичгийн ач холбогдол зөвхөн нэмэгдсэн тул үүний талаар их хүндэтгэлтэй ярих хэрэгтэй гэж тунхаглал зохиогчийн нэг Олег Румянцев ярив.
Зүүнтний чиг баримжаатай улс төрийн сөрөг хүчний зүгээс тодорхой шүүмжлэлд өртдөг ч Оросын өдөр нь улс төр, мөн түүхэн хөгжлийн учир шалтгааны үүднээс ч тэр орос улсын хуанлид, оросын иргэдийн үндэсний ухамсараа хөгжүүлэх чухал баяр юм.