Гонконгт өнөөдрөөс бүх бага сургуулийг хаажээ. Хятадад “гахайн томуу”дэгдэснээс төр засаг ийм алхам хийсэн байна. Нэг сургуульд 12 хүүхэд томуугаар өвдсөн байна. Гонконгийн сургуулиудыг хоёр долоо хоног хаана. Үүнээс гадна дугуйлан, номын сан, музей, спортын секцийг түр зогсоожээ. Хэрэв байдал дордвол сургууль болон хүн их цугладаг клуб, дискотекийг хаана хэмээн БНХАУ-ын эрх баригчид уламжлав.