Английн нэрд гарсан “Сотбис” дуудлага худалдааны газар “оросын худалдааны” долоо хоногийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Энэ үеэр уран зураг, чимэглэл-хавсарга урлагийн бүтээлээс 28 сая гаруй долларын орлого олжээ. “Сотбис” дуудлага худалдааны газар борлосон хамгийн том ваар болох эзэн хааны гоёмсог хос ваарыг хамгийн өндөр үнээр буюу 4,2 сая доллароор заржээ. Борис Кустодиевийн “Хөдөөгийн үзэсгэлэн яармаг” /1920/ зураг түүний бүтээлүүдээс хамгийн өндөр үнэ буюу 4,5 сая доллороор зарсан байна. “Сотбис” дуудлага худалдааны газрын оросын хэсгийн дарга Жо Викери ТУХН-ийн цуглуулагчдын идэвх их байгааг тэмдэглэв. Эдийн засгийн шинэ бодит байдалд зохицсон оросын урлагийн зах зээл тогтвортой, бат бэх хэвээр байна гэж тэр хэлэв. “Сотбис” дуудлага худалдааны газрын гол өрсөлдөгч “Кристис” худалдааны газар “оросын худалдааг” амжилттай зохион байгууллаа. “Кристис” дуудлага худалдааны газар нийт 6,5 сая гаруй долларын бүтээл борлуулжээ.