Орос улсын төрийн далбааг өнөөдөр 500 метр гаруй өндөр Останкины телевизийн цамхагт хийсгэлээ. Улсын гол баярын нэг Оросын өдрөөр болж байгаа ёслолын арга хэмжээний нэг нь энэ юм. Хамгийн сүүлд москва хотынхон, нийслэлийн зочид 17 жилийн тэртээ Останкины телевизийн цамхагт төрийн далбаа хийсэхийг харсан. Гэхдээ тэр бол өөр улсын бэлэг тэмдэг байсан. ЗХУ задарсны дараа буюу 1991 оны 12-р сард телевизийн цамхагаас далбааг буулгажээ. Улсын тусгаар тогтнолын тунхаглалыг 1990 оны 6-р сарын 12-нд баталсан дурсгалд 1992 оноос Оросын өдөр баярыг тэмдэглэх болсон. 1994 онд тусгаар тогтнолын өдөр гэж нэрлэж байсан энэ баярыг 2002 оноос өнөөгийнх шиг нэрлэх болжээ.