Москва хотноо долоон жил дараалан хэвлэлийн наадам болж байна. Баярын үеэр хүссэн хүн бүр бусад өдрүүдийг бодвол дуртай хэвлэлээ 20 хувиар хямд захиалах боломжтой. Энэ арга хэмжээнд 100 орчим сонин, сэтгүүлийн газар оролцож байна. Наадмын үеэр нэрд гарсан хөгжмийн хамтлаг тоглоно. Янз бүрийн тэмцээн уралдаанд дуртай хүмүүст спортын хотхон засчээ. Дугаараа гаргаад удаж байгаа “Весёлые картинки” хүүхдийн сэтгүүлийнхэн бяцхан уншигч, тэдний эцэг эхэд үлгэрийн баатаруудтай уулзуулж байна. “Тамхиа хаяж, унш” арга хэмжээнд хайрцаг янжуурын оронд ном авах боломжтой юм.