0Нефтийн үнэ өссөөр байна. Нью-Йоркийн биржид баррель нефтийн үнэ 1,35 доллароор өсч, 72,68 доллар болов. Худалдааны явцад нефтийн үнэ 73,2 доллороос давсан нь 2008 оны 10-р сараас хойшх хамгийн өндөр үзүүлэлт юм. Лондоны бирж дээр баррель нефтийн үнэ бараг доллароор нэмэгдэж, 71,79 долларт хүрэв. Дэлхийн нефть, эрчим хүчний эрэлт сэргэнэ хэмээн хөрөнгө оруулагчид найдаж байгаа энэ үед хар алтын үнэ нэмэгдэнэ гэж шинжээчид тэмдэглэж байна.