0A(H1N1) шинэ томуугийн вирусээр өчигдөр дэлхий дахинаа 1000 гаруй хүн өвджээ. Энэ өвчний улмаас нийт 144 хүн нас барсан юм. Өвчний халдвар авсан хүмүүсийн тоогоор АНУ урьдын адил тэргүүлж байна. Тэнд өвчнөөр 13 мянган хүн халдварлажээ. Томуу дэлхийд эрчимтэй дэгдэж байгаатай холбогдуулан ДЭМБ өчигдөр хамгийн дээд балл буюу тахлын аюул заналын түвшнийг албан ёсоор зарлав. Орос улсын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко юуны түрүүнд эмнэлэгийн байгууллагуудад вирус цараатай тархасан тохиолдолд бэлтгэх хангалттай хугацаа бий гэж мэдэгдэв.