Атлантын далайн Аэробус А330 нисэх онгоц сүйрсэн хэсгээс нийт 44 хүний цогцос олдлоо. Хайгуулын баг “Аир Франс” нисэх компанийн 6-р сарын 1-нд алга болсон нисэх онгоцноос өөр 3 цогцос илрүүлжээ. Рио-де-Жайнеро-Парис чиглэлийн нисэх онгоцонд 228 хүн явсан юм. “Айр Франс” компанийн А330 болон А340 аэробус нисэх онгоцны хурдны датчикт өнгөрсөн жил дор хаяж 5 удаа алдаа гарсан нь тодорхой байна. Тоног төхөөрөмжинд энэ мэт алдаа гарснаас нисэх онгоц сүйрсэн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.