НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын тухайд хоригийг чангалах тогтоолын төслийн төлөө санал хураалт явуулна. Пхеньян 5-р сарын 25-нд газар доорх цөмийн туршилт хийснийг тогтоолын төсөлд “шийдвэртэй” буруушаажээ. Баримт бичигт БНАСАУ-аас бүх төрлийн зэвсэг экспортлохыг хориглох, энэ улсад буудлагын хөнгөн зэвсгээс бусад дурын зэвсэг импортлохыг хориглохоор тусгасан байна. Шинжээчдийн ярьж байгаагаар зэвсгийн экспортыг хориглосноор Пхеньняны цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд зарцуулж байгаа орлогын нэлээд хэсэг үгүй болох юм. Төсөлд БНАСАУ-ын пуужин, цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд ашиглаж болох умард солонгоын хөрөнгийг битүүмжлэхээр мөн тусгажээ. Үүнээс гадна баримт бичигт хориотой зэвсэг, цөмийн материалыг илрүүлэхэд Хойд Солонгосоос явж байгаа, мөн тус улсыг зорьж байгаа хөлгийг шалгахыг бүх улсад уриалав.