Иранд өнөөдөр ерөнхийлөгчөө сонгож байна. Дээгүүр албан тушаалд дөрвөн хүн тэр дундаа өнөөгийн ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өрсөлдөж байна. Энэ албан тушаалд хоёр хүн тэргүүлэх магадлалтай байгаа тухай ажиглагчид ярьж байна. Ахмадинежад болон өөрчлөлт шинэчлэлийн хүрээний төлөөлөгч Хоссейн Мусави нарын хооронд үндсэн тэмцэл болно. Ираны албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн өмнөх кампанит ажлын турш одоогийн ерөнхийлөгч гарцаагүй ялах тухай бичиж байсан. Өрнөдийн шинжээчид нэр дэвшигчийн аль нь ч 50 хувийн санал авах шаардлагыг хангахгүй тул хоёр дахь шатны сонгууль болно гэж үзэж байна.