0 Росагролизинг Монгол улсад хөдөө аж ахуйн техник нийлүүлж байна Орос улсад үйлдвэрлэсэн 174 трактор бүхий хөдөө аж ахуйн техникийн эхний хэсгийг Росагролизинг компани хугацаандаа нийлүүллээ. Өнөөгийн байдлаар хөдөө аж ахуйн техникийг төмөр замаар Монголд хүргэж байна. Гарын үсэг зурсан баримт бичгийн дагуу 2009 оны турш “Росагролизинг” компани хөдөө аж ахуйн техник, орос улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, ургамал хамгаалах бодис, үр, шатах тослох материал Монголд хүргэнэ.