0Монголын нутгаар тэмээгээр аялж байгаа Федор Конюховын экспидицид шороон шуурга нүүрлэж байна. Саяхан хөндийд шаасан аялалын майхан шороон шуурганд хийсэх дөхжээ. Салхи майхныг газраас угз татаж, хүнд техник бүхий хайрцаг агаарт хийссэн байна. Бэрхшээлийг үл харгалзан жингийн цуваа оросын Алтай нутгийг чиглэн аялалаа үргэлжлүүлж байна. Экспидиц дундад зууны Их торгоны замаар аялж байна. Жингийн цуваа 10-р сард Халимагийн нийслэл Элст хотод барианд орно.