0Оросын бүс нутгийн “Супержет-100” нисэх онгоцыг 6-р сард Ле-Бурже хотод болох агаар-сансрын олон улсын үзэсгэлэнд анх удаа олон нийтэд үзүүлнэ гэж оросын экспортын албаны төлөөлөгч уламжлав. “Супержет-100” нисэх онгоц үзүүлэх нислэг үйлдэнэ. Энэ шинэ дунд замын нисэх онгоц дотоодын маршрутад яваа, хуучирсан Ту-134 болон Ту-154 нисэх онгоцыг орлох ёстой. Нисэх онгоц тав тухтай, аюулгүй, авсаархан хэмээн мэргэжилтнүүд тодорхойлж байна. Оросын “Супержет” нисэх онгоц нийлүүлэх гэрээний тоо оны төгсгөлд 100 хүрч магадгүй гэж “Сухой” компанийн төлөөлөгч мэдэгдэв. Үйлдвэрлэгчид гадаадын захиалгад найдаж байна.