0 ДЭМБ онц хорооны шинжээчдээ өнөөдөр зарлан хуралдуулж, А(Н1N1) шинэ томуугийн асуудлаар зөвлөлгөөн хийсэн юм. ДЭМБ тахлын тухай зарлах шийдвэр гаргаж магадгүй гэж тус байгууллагын төлөөлөгч Грегори Хартл мэдэгдэв. Албан ёсны мэдээгээр шинэ томуугаар дэлхийд 27700 хүн өвдсөн бөгөөд 141 хүн нас баржээ. АНУ-д хамгийн олон хүн буюу 13 мянга гаруй хүн байна. Мексикт 5 мянга гаруй хүн шинэ томуугаар өвджээ.