АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вашингтоны еврей үндэстнийг бөөнөөр хоморголон устгах үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалын музейд зэвсэглэсэн этгээд халдаж, хамгаалагчийн аминд хүрсэн хэрэгт цочирдлоо хэмээн мэдэгдэв. Энэ балмад үйлдлээс арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дурын үйлдэлд сэрэмжтэй байх шаардлагатай болохыг бидэнд сануулж байна гэж Обама хэлэв. Вашингтоны еврей үндэстнийг хоморголон устгах үеэр амь үрэгдэгсдийн дурсгалын музейд еврей үндэстнийг эсэргүүцэх чиг шугамтай интернет вэб худас эрхэлдэг этгээд лхагва гаригт халджээ. Энэ хэргийн улмаас аюулгүй байдлын албаны ажилтан амь үрэгдэж, музей үзэж явсан хүн шархаджээ. Буудалцааны үеэр нөгөө хамгаалагч гал нээж, халдлага үйлдсэн 89 настай этгээд хүнд шархаджээ.