НАТО-ийн сөнөөгч онгоцууд лхагва гаригт Арктикийн дээгүүр  оросын стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг дагалдлаа. Орос улсын Агаарын зэвсэгт хүчний командлагчийн туслах Владимир Дрик Москва хотноо энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний хэлснээр бөмбөгдөгч нисэх онгоцыг дагалдахад Аляскийн агаарын цэргийн баазаас F-22 “Араатан”, F-18 шинэ дөрвөн сөнөөгч онгоцыг хөөргөжээ. Оросын стратегийн Ту-95 хоёр бөмбөгдөгч нисэх онгоц /барууны ангиллаар “Баавгай” гэж нэрлэдэг/ өчигдөр Хойд мөсөн далайн төвийн усанд агаарын орон зайгаас амжилттай эргүүл хийв. Оросын нисэх хүчин бусад орны хилийг үл зөрчин, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн бүх нислэгээ үйлдэж байна.