Орос, Белорус, Казахстан Гаалийн холбоо ДХБ-д элсэх яриа хэлэлцээ ирэх долоо хоногт Женев хотноо болно. Орос улсын төлөөлөгчдийн тэргүүн Максим Медведков энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний хэлснээр яриа хэлэлцээнд Гаалийн холбоог ДХБ-д элсүүлэх үйл явцыг үргэлжлүүлэх алхамыг тодорхойлно. Орос, Белорус, Казахстан улс гаалийн нэгдсэн нутаг дэвсгэрийн хувьд ДХБ-д элсэх бодолтой байна гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. Москва хотноо мягмар гаригт болсон 3 орны ерөнхий сайд нарын яриа хэлэлцээний төгсгөлд ийм шийдвэр гаргажээ.