НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин БНАСАУ-ын эсрэг гарцаагүй хориг арга хэмжээ авлаа. Энэ нь аргагүй арга хэмжээ байсан гэж тэр тэмдэглэв. Бидэнд ийм шийдвэр гаргахад их хүнд байсан гэж дипломатч хэллээ. Дэлхий ертөнц цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх ноцтой аюул заналтай тулгараад байгаа тул зайлшгүй ийм арга хэмжээ авах хэрэгтэй байлаа гэж В.Чуркин хэллээ. БНАСАУ цөмийн туршилт хийж, пуужин хөөргөсний эсрэг хоригийг чангалах тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн, Япон, Өмнөд Солонгос лхагва гаригт тохиролцсон. Баримт бичигт Пхеньянд бараг бүх төрлийн зэвсэг импортолж, экспортлохыг хориглох, Умард Солонгост, мөн тус улсаас ачаа зөөж байгаа хөлөг онгоцыг шалгах юм. Тогтоолоор 6-р сарын 12-нд санал хураана.