Орос, Монголын төмөр замчид саяхан “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн 60 жилийн ойг тэмдэглэллээ. Монгол улсын нийслэлд болсон ёслолын ажиллагаанд “Оросын төмөр зам” нээллттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ойн өдөр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Мандал-Даваа 108 км төмөр замын их засварын хамтарсан төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Владимир Якунин Давааны зөрлөг дээр орос, монголын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.  Хоёр төмөр замын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн 6-р сарын 6-нд гарын үсэг зурсан гэрээ ямар учиртай вэ?”асуултанд Владимир Якунин хариулахдаа: 
Бид Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж байна. Орос, Монголын тал баримт бичигт гарын үсэг зурахын өмнө В.Отгондэмбэрэл тэргүүлдэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн удирдлагатай бүх асуудлыг хэлэлцсэн. Энэ нь Оросын төмөр зам компанийн 3-р сард монголын ажил нэгт нөхдөд өгсөн вагон, илчит тэргийн тухай юм. Төмөр замын засвар эхэлсэн өдөр гарын үсэг зурсан гэрээ нь энэ ажлын өртөг мөнгөтэй хамаатай юм. Энэ нь 1,1 тэрбум рублийн үнэтэй. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг анх удаа “зөөлөн зам” тавьж байна. Энэ нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлж, хөдлөх бүрэлдэхүүн дээд зэргийн хурдтай хөдлөх боломжтой байна. Залгаасгүй “зөөлөн зам” нь рельсийн бэхэлгээгүй, төмөр замын дөр модонд 800 метрийн урттай зөөлөн бэхэлгээ бэхэлж байна. “Оросын төмөр зам” нийгэмлэгээс Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт олгох бага хүүтэй зээлээс ажил гүйцэтгэхэд нийлүүлэх материалыг санхүүжүүлнэ. Ачааг дамжуулж, тээвэрлэх замаар хийсэн ажлынхаа зардлыг арилжааны хугацаанд багтааж нөхнө гэж бид найдаж байна. 
Өнөөгийн байдлаар олон оронд ачааны хэмжээ буурч, төмөр замын орлого багасч байна. Харин Монгол улсад ган шугамыг хөгжүүлэх шинэ шат эхэлж байна. Дэлхийн эдийн засгийн хямарлын үеэд оруулсан мөнгөө нөхөж олж авах болов уу? хэмээн манай тусгай сурвалжлагч Ольга Павлович асуув.
В.Якунин хариулахдаа:
"Монгол улсад ачаа тээвэрлэлтийн хэмжээ 32 хувиар буурсан байгаа. Хямарлын энэ нөхцөлд ирээдүйд түшиглэх хэрэгтэй. Манай орны удирдлага, төмөр замын байгууллагын удирдлагууд үүнийг сайн ойлгож байгаа. Монгол улсын түүхий эдийн баазыг хөгжүүлэхтэй холбоотой гайхалтай боломж байгааг бид харж байна. Энэ нь юуны түрүүнд “Таван толгой” нүүрс, “Оюу Толгой” зэс-алтны уурхайн зөрлөг юм. Хятад, Орос улсад монголын түүхий эдийн томоохон хэрэглэгчид бий. Үүнээс гадна монголын тал оросын алс дорнодын боомтоор гадаад зах зээлд ачаа тээвэрлэлтийг нэмэх зорилт тавьсан. Тэгэхлээр бид Монгол улсад ачаа тээвэрлэх ирээдүйг өөдрөгөөр харж байгаа. Өнөөдөр монголын ажил нэгт нөхдийн хамт оруулж байгаа хөрөнгө, хүч чармайлтыг нөхнө гэж үзэж байна." 
“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 60 жилийн ойн арга хэмжээг сурвалжилсан сэтгүүлчдийн асуултанд ийнхүү хариулав.
<сонсох>