БНАСАУ-ын асуудлаарх тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барив. Пхеньян цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан баталсан баримт бичгийг хоёр долоо хоног гаруй хугацаанд боловсруулан, уялдуулав. Яриа хэлэлцээг “2+5” хэлбэрээр Орос, Хятад, АНУ, Их Британи, Франц зэрэг Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн, мөн Япон, Өмнөд Солонгосын төлөөлгчдийн оролцоотой явууллаа.  Пхеньнян энэ оны 5-р сарын 25-нд цөмийн туршилт хийснийг тогтоолд эрс буруушаажээ. БНАСАУ ямар ч тохиолдолд цөмийн зэвсэгтэй улс орны статустай байх ёсгүй. Хойд Солонгост зэвсэг нийлүүлэхэд тавих хоригийг өргөжүүлэх, зайлшгүй биш ч гэсэн задгай тэнгист хойд Солонгосын хөлгийг шалгах хориг арга хэмжээг санал болгож байна.
Хүч хэрэглэх арга хэмжээг хоригложээ. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркины тэмдэглэснээр санал болгосон хориг нь БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, баллистик пуужин бүтээх хөтөлбөрт чиглэсэн юм. АНУ өөрийн зүгээс Умард Солонгосын эсрэг цэргийн ямар нэг арга хэмжээ явуулах боломжийг үгүйсгэв. Америк БНАСАУ-д цөмрөх, тэр улсын төр засгийг өөрчлөх төлөвлөгөөгүй гэж БНАСАУ-ын талаар АНУ-ын тусгай илч Стивен Босуорт мэдэгдсэн юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүх гишүүн тогтоолын төслийг батлах ёстой. Үүний дараа тогтоол хүчин төгөлдөр болно. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийг үл ойшоосон Пхеньяны үйлдэлд тодорхой дохио болно. Гэхдээ тогтоол олон улсын төвөгтэй, аюултай асуудлын нэгийг шийдэж байгаа хэрэг биш юм. Тиймээс бидний бодож байгаагаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах асуудлаар зургаан талын яриа хэлэлцээг нэн даруй сэргээхийн төлөө байгаа Орос улсын Гадаад хэргийн яамны тэргүүн Сергей Лавровын байр суурь урьдын адил чухал хэвээр байна. Энэ хэлбэрээр уулзалтыг зохион байгуулаагүй бол итгэлцлийг бэхжүүлэхэд нөлөөлөхгүй байсан. Энэ бүс нутагт тогтвортой байдал, энх тайван тогтоох, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдэхэд үүсч байгаа тэр асуудлыг шууд, тодорхой хэлэлцэхэд нөлөөлөхгүй байсан. БНАСАУ яриа хэлэлцээний ширээний ард суух нь нэн шаардлагатай байна. Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн нь Зүүн Хойд Азид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх алхамыг хойш татлаа.