“Аэрофлот” компанийн Эрхүү-Москвагийн чиглэлийн Аиробус 320 нисэх онгоц пүрэв гаригийн өглөө Новосибирскийн Толмачевогийн нисэх буудалд аргагүй газардлаа. Нисэх онгоцны урд талын шилэнд ан цав гарснаас үүдэн ийнхүү ослын буулт хийжээ. Нисэх онгоцонд багийн 6 гишүүн, 116 зорчигч явжээ. Зорчигч, багийн гишүүдийн хэн нь ч хохироогүй байна. ОХУ-ын Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах хорооны ажилтнууд ослын газар очив.