Орос улсын нутаг дэвсгэрт нэгэн зэрэг гурван газар хөдлөлт болов. Алс Дорнодын Камчаткийн хойгт газар хөдлөх үеийн газар доорх донслолт 5,5 баллын хүчтэй байв. Петропавловск-Камчаткаас 70 км зайд, Авачинскийн тохойн зүүн хойд хэсэгт газар хөдлөлтийн төв нь байна. Хүн хохирч, байшин барилга сүйрсэн, цунами болох аюул байхгүй байна. Өмнөд курилийн Итуруп аралд мөн газар хөдлөлт болов. Тэнд 5 баллын хүчтэй газар хөдөлжээ. Азаар хүн хохироогүй байна. Сибирийн байгал нуурын орчимд мөн таван баллын хүчтэй газар хөдөлжээ.