Оросын “Протон” пуужин тээгч теле харилцаа холбооны “Интелсат” хоёр хиймэл дагуулыг сансарт хүргэнэ. Америкийн ИЛС компани холбогдох гэрээ байгуулсан тухай мэдэгдэв. Хруничевын нэрэмжит оросын пуужин-сансрын төв тус компанийн хөрөнгийн ихээхэн хэмжээг эзэмшдэг юм. ИЛС компанийн ерөнхийлөгч Фрэнк Маккенн, түүний баг “Интелсат” түнш болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, хиймэл дагуул хөөргөх графикийг мөрдөх, чанарыг баталгаажуулав. Харилцаа холбооны мөн энэ салбарт өөрсдийн бүтээлтэй олон орны бусад хиймэл дагуулыг тойрог замд гаргахад Оросын пуужингийн технологийг ашигладаг.