Оросын компаниудын үнэт цаасны үнэ өснө гэдэгт европын хөрөнгө оруулагчид итгэлтэй байна. Саяхан “Ройял Бэнк оф Скотлэнд” банкнаас явуулсан судалгаагаар европын хөрөнгө оруулагчид Орос улсын эдийн засагт хөрөнгө оруулахад бэлэн байна. Бизнесийн төлөөлөгчдийн 40 орчим хувь нь оросын үнэт цаасны үнэ буурсан гэж үзэж байна. Хөрөнгө оруулагчдын талаас илүү хувь нь дэлхийн зах зээлийн оросын хэсэгт биржийн ажиллагаа эрс идэвхжсэн гэж үзэж байна. Нефть хийн салбар хөрөнгө оруулахад хамгийн сонирхолтой салбар байна. Үүний дараа теле харилцаа холбоо болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна.