Украин улс зээлээр Гүржид зэвсэг нийлүүлсээр байна гэж парламентын гишүүн Валерий Коновалюк Киевийн “Сегодня” сонинд өгсөн ярилцлагадаа дурдав. Тэрээр өнгөрсөн жил гүрж-өмнөд осетийн мөргөлдөөнд Украин оролцсон эсэхийг мөрдөх Дээд Радын комиссийг тэргүүлж байна. Коновалюкийн мэдээлснээр кавказын хямарлын дараа Гүрж өвч зэвсэглэсэн байна. Одоогор Тбилис авсан зэвсгийнхээ төлбөрт Киевт 30 сая доллар өгөх ёстой юм. Албан ёсоор ийм худалдааг хориглоогүй. Украин өөрийн үйлдлээр Гүрж, Өмнөд Осетийн хил дээр байгаа оросын энхийг сахиулах хүчнийг аюулд оруулж байна.