Орос улсын нутаг дэвсгэрт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем ашиглах боломжийн тухай Пентагоны тэргүүний хэлсэн үгийг мэдээллийн агентлагууд тэр бүр нарийн дамжуулаагүй гэж Москва сэжиглэж байна. Орос улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Андрей Нестеренко АНУ-ын Пентагоны тэргүүн Роберт Гейтсийн Конгресст хэлсэн үгийг ийнхүү тайлбарлав. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдаснаар Пентагоны тэргүүн Орос улсад радарыг хамтран ашиглах, тус улсын нутаг дэвсгэрт мэдээлэл солилцох төв байгуулах санаа дэвшүүлсэн юм. Орос улсын Евроатлантын орон зайн бүх улс оронд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системд хамтран ажиллах, пуужингийн аюул занал бодитой эсэхийг харилцан мэдээлж дүгнэхийг санал болгож байгаа билээ.