Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн Орос, АНУ, Их Британи, Франц, Хятад, мөн Япон, Өмнөд Солонгос зэрэг улс хоёр долоо хоног гаруй ажилласан БНАСАУ-ын талаар шинэ тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барив. Тогтоолын төслийн талаар баасан гаригт санал хураана. Пхеньян 5-р сарын 25-нд газар доорх цөмийн туршилт хийснийг буруушааж, БНАСАУ-ын эсрэг хоригийг чангалахаар тогтоолд тусгажээ. Тухайлбал энэ улс бүх төрлийн зэвсэг экспортолж, импортлохыг хориглосон байна. Умард Солонгосын хөрөнгийг битүүмжлэх, БНАСАУ-ын боомтод очиж, тэндээс хөдөлж байгаа хөлөг онгоцыг шалгахаар мөн тусгасан байна. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин өчигдөр тэмдэглэхдээ, тогтоолд хүч хэрэглэх арга хэмжээг үгүйсгэж, цөмийн сэдвээр зургаан талын яриа хэлэлцээнд оролцох үүд Пхеньянд нээлттэй байна.