0Оросын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид 2010 оны дэлхийн аварга шалгаруулах сонгон шалгаруулах тэмцээнд Финляндын багийг 3:0 оноогоор хожив. Довтлогч Александр Кержаков эсрэг багийн хаалганд хоёр удаа гол хийж, жинхэнэ баатар болжээ. Константин Зырянов 3 дахь гол хийсэн байна. Оросын шигшээ баг сонгон шалгаруулах бүлэгтээ Германы багаас нэг оноогоор дутуу хоёрдугаарт байна. Оросын шигшээ багийн гол дасгалжуулагч Гус Хиддинк тоглолтын үзүүлэлт болон тамирчдын тоглолтод сэтгэл хангалуун байна. Хельсинкт болж байгаа энэ тэмцээнд үндэсний шигшээ багаа дэмжихээр оросын 6 мянган хөгжөөн дэмжигч зориуд иржээ.