Кемерово хотод 6-р сарын 10-12-нд “хотдоо зүрх сэтгэлээсээ” олон улсын наадам болно. Кемерово хотынхон анх удаа хөгжим болон театрын урлаг, дизайн, граффити зэрэг дөрвөн чиглэлээр уралдааны төслийг үзэнэ. Наадмын хөтөлбөрт “Дууч хот” олон улсын наадмын уралдаан, “Оросын найдвар” олон улсын театрчилсан 4 дэх наадам, “Орчин үеийн хот дизайны толиноо” үзэсгэлэн, граффитийн уралдаан болно. Наадамд Орос, Монгол, Казахстан, Хятад зэрэг улсын 20 хотын 1500 гаруй хүн оролцоно. Кемерово хотод “Сэнбэну” Монголын театрын хамтлаг иржээ. Монгол Улсын соёл, урлагийн их сургуулийн зочдыг Кемерово хотын соёл, урлагийн улсын их сургуулийн оюутан, багш нар угтлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 15 хүнээс бүрдэж байна.