Өвөрбайгалийн хязгаарын захирагч Равил Гениатулин болон Монгол Улсын Дорнод аймгийн засаг дарга Ц.Жанлав нарын гарын үсэг зурсан хамтран ажиллах тухай гэрээний хүрээнд Өвөрбайгалийн хязгаараас хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг Дорнод аймагт экспортолно. Тус хязгаарын хэвлэлийн албанаас мэдэгдсэнээр 2009 онд 5 мянган тонн буудай, 20 толгой эрлийз адуу, янз бүрийн маркийн хөдөө аж ахуйн машин, мал эмнэлгийн аппарат экспортолно.