0Тойрог замд ажиллаж байгаа Орос улсын сансрын нисэгч Геннадий Падалка болон НАСА-ийн сансрын нисэгч Майкл Баррат нар төлөвлөгөө ёсоор задгай сансарт гарлаа. Москва орчмын нислэгийг удирдах төвийн мэдээлснээр тэд “Звзда” модулийн гадаргууд “Курс” залгагч системийн шовгор орой суурилуулжээ. Падалка, Баррат нар компьютер бүхий “Орлан-МК” оросын шинэ скафандар өмсчээ. Олон улсын сансрын станцын бусад гишүүн Японы сансрын нисэгч Коити Ваката, оросын сансрын нисэгч Роман Романенко, Бельгийн сансрын нисэгч Франк де Винн, Канадын сансрын нисэгч Роберт Тирск нар станцын ар талын ажлыг гүйцэтгэж байв.