Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер эрчим хүчний аюулгүй байдлыг хангах салбарт оросын гаргасан санаачилгад нааштай хариулахыг Европын Холбоонд уриалав. Тэрээр лхагва гаригт Москва дахь эрдэмтдийн ордонд лекц уншихдаа, эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулж байгаа, хэрэглэгч улс орнуудын ашиг сонирхолыг харгалзсан, хууль эрхийн харилцааны шинэ систем байгуулахыг нэг бус удаа илэрхийлсэн Д.Медведевийн санал үр нөлөөтэй гэж хэлсэн байна. Европчүүд үүнийг илүү эрчимтэй шийдэх хэрэгтэй гэж сайд тэмдэглэв. Орос, Украины хооронд 1-р сард болсон эрчим хүчний хямарал хэнд ч ашиггүй байсныг тэр хэллээ.