Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Пешаварт болсон алан хядах ажиллагааг буруушааж, олон хүний амь үрэгдсэнтэй холбогдуулан Пакистаны удирдлагад эмгэнэлт илэрхийлэв. Террористудын энэ алан хядах ажиллагаа хүний мөсгүй хэмээн тэр нэрлээд, Исламабад терроризмын эсрэг тэмцэлд Москвад бүрэн найдаж болно гэж ерөнхийлөгчийн цахилгаан хуудаст дурджээ. Пешаварын гоёмсог буудалд мягмар гаригийн орой хүчтэй дэлбэрэлт болжээ. Амиа золиослогчид хамгаалалтын ажилтнуудыг хөнөөгөөд, дэлбэрэх хэрэгсэл бүхий ачааны тэргийг дэлбэлсэн байна. Энэ үеэр 16 хүн үрэгдэж, 70 орчим хүн шархадсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд НҮБ-ын байгууллагын ажилтан орос, филиппиний иргэн байсан гэж Пакистаны эх сурвалж уламжиллаа. Орос улсын Гадаад хэргийн яам амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн дунд оросын иргэн байхгүй гэж мэдэгдсэн юм.