Хойд Кавказын Ингушетийн бүгд найрамдах улсад дээд шүүхийн орлогч даргын амийг хөнөөжээ. Аза Газгиреевыг машинтай ажилдаа явах үеэр Назрани гудамжинд өнөөдөр өглөө буудан хороожээ. Шүүгч хүнд шархадаж, эмнэлэгт нас барсан байна. Газгирееваас гадна халдлагын улмаас 6 хүн хохирчээ. Гал нээсэн этгүүдэд зугтаж амжсан бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байна. Москвагаас эрүүгийн хэргийн мөрдөн байцаагчдыг нэн даруй Ингушетид илгээжээ. Сүүлийн өдрүүдэд хойд Кавказд дээгүүр тушаалын албаны хүний аминд халдсан хоёр дахь тохиолдол юм. Дагестанд баасан гаригт тус бүгд найрамдах улсын Дотоод хэргийн сайд Адильгерь Магомедтагиров, мөн Дотоод хэргийн яамны нэг салбарын дарга Абдуразак Абакаровын амийг хөнөөсөн юм.