Өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын нийслэлд “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр ойн хэд хэдэн арга хэмжээнд оролцлоо. Тухайлбал тэрээр “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн орчин үеийн технологи, мөн Монголын төмөр замын дэд бүтцийн хөгжилд зориулсан хөдлөх бүрэлдэхүүний үзэсгэлэнг сонирхолоо. Мөн “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн ойн баярын хуралд оролцов. Ойн арга хэмжээг газар дээр нь сурвалжилсан манай сурвалжлагч Ольга Павлович Улаанбаатар хотод болж байгаа ёслолын арга хэмжээг дүгнэхийг Монгол Улсын ерөнхий сайд С.Баяраас хүссэн юм: ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин манай оронд саяхан айлчилсан. Давчуу хирнээ олон асуудал хэлэлцсэн энэ айлчлалаар төмөр замын тээврийн салбарт хамтран ажиллах зэрэг олон асуудлыг шийдсэн юм. “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн 60 жилийн ойн баярын арга хэмжээ зөвхөн протоколын шинжтэй бус орос-монголын харилцаанд сүүлийн 17 жил байгаагүй хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь тэмдэглүүштэй. Тухайлбал хоёр орны мэргэжилтнүүд “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн Мандал-Давааны 108 км замд их засвар хийж эхэлжээ. Оны төгсгөлд энэ ажлыг дуусгана. Давааны зөрлөгт засварын ажил эхлэхийн өмнө “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн Владимир Якунин, “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн тэргүүн В.Отгондэмбэрэл нар гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээнд зааснаар “Оросын төмөр зам” нийгэмлэгийн “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгт олгох 1,1 тэрбум рублийн нийт зээлийн 6 орчим хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлээр замын дээд хэсгийг барихад нийлүүлэх материалыг санхүүжүүлнэ. Замын энэ хэсгийг шинэчилснээр цаашид “Дэд бүтэц хөгжүүлэх” хамтарсан компанийн төлөвлөгөөний дараагийн шат “Таван толгой” нүүрсний уурхай, мөн алт-зэсийн “Оюу толгой” уурхайгаас бүтээгдэхүүн тээвэрлэхэд төмөр замын шугам тавих боломжтой болно. Тухайлбал. Манай улс оросын алс дорнодын боомтоор гадаад зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнээ нэмэх зорилт тавьсан.  “Дорно дахины хуанлигаар зууныг 60 жил гэж тооцдог. Шинэ жаран төмөр замын тээврийн салбарт манай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шинэ чиглэл болно гэдэгт би итгэлтэй байна. Манай улс энэ салбарт хамтран ажиллахыг их сонирхож байгаа” гэж С.Баяр хэлэв. Монгол Улсын ерөнхий сайд С.Баяртай хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>