Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо 2010 оны 1-р сарын 1-ээс үйлчилж эхэлнэ. Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын төгсгөлд гурван орны засгийн газрын тэргүүн ийм шийдвэр гаргажээ. Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн улс хоорондын зөвлөлийн хурал шуугиан дэгдээсэн мэдээллээр баян байв. Эхлээд Москва, Минск, Астана Гаалийн холбоог байгуулах үйл явцыг түргэвчлэх бодолтой байгаагаа мэдэгдэв. Орос улсын ерөнхий сайд В.Путин тэдний хамтын шийдвэрийг танилцууллаа.  Гаалийн холбоог 2010 оны 1-р сарын 1-ээс ажиллуулж, 2011 оны 7-р сарын 1-нд шаардлагатай бүх үйл явцыг дуусгахаас үүдээд гаалйн нэгдсэн нутаг дэвсгэр байгуулах хугацаа, үе шатыг сайшаана. Хоёр дахь шуугиан дэгдээсэн мэдээ: гаалийн нэгдсэн тарифыг уялдуулсан. Энэ нь холбоо байгуулах явцад шийдвэрлэх алхам болсон. Одооноос олон арван мянган бараа баруун зүгт белорус-польшийн хилээс дорно зүгт казахстан-хятадын хил хүртэл үргэлжлэх гаалийн нийт нутаг дэвсгэрт чөлөөтэй нэвтэрнэ. Олсон ашгийг талууд тэнцүү хуваана. Гурав дахь шуугиан дэгдээсэн мэдээ. ДХБ-д нэгдэх тухай юм. Орос, Белорус, Казахстан улс гаалийн нэгдсэн нутаг дэвсгэртэй ДХБ-д хамтдаа элсэхээр шийджээ. Орос, Казахстан, Белорус Гаалийн холбооныхон Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын цөм юм. Үүнд Тажикистан, Киргиз улс багтдаг. Мөн Армен улс ажиглагчийн статустай билээ. Улс хоорондын зөвлөл жилд хоёр удаа хуралддаг. Тэд өчигдөр хямарлыг хамтдаа даван туулах, хямарлын эсрэг сан байгуулах арга хэмжээг баталжээ. Энэ нийгэмлэгт оролцогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж оросын ерөнхий сайд мэдэгдэв. Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын засгийн газрын тэргүүн нар, мөн Армени улс хямарлын эсрэг сан байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ сан энэ жилээс ажллаж эхэлнэ. Сангийн хөрөнгийг бие даасан зээл, тогтворжуулах зээл хэлбэрээр гишүүн орнуудад олгоно.  Тус сан нийт 10 тэрбум долларын хөрөнгөтэй. Орос улс 7,5 тэрбум, Казахстан 1 тэрбум, үлдэснийг бусад улс бүрдүүлж байна. Шууд тусламжийн тухайд тус Сангийн зөвлөл хэнд, хэзээ, ямар нөхцлөөр тусламж үзүүлэхийг шийдэнэ. Сан 3 сарын дараа ажиллаж эхлэхэд өргөдөл илгээх боломжтой. Гишүүн орнуудад эдийн засгийн байдал дэлхийн улс орнуудын адил түгшүүртэй байгаа тул Хямарлын эсрэг сангийн зөвлөл их ажил хүлээж байна.