Орос улсын Улсын Дум дэлхийн санхүүгийн хямарлын дотоодын эдийн засагт илэрч байгаа үр дагаврыг бууруулахын тулд одоогийн улсын төсөвт шинэ өөрчлөлт хийхээс аргагүй болжээ. Парламентын доод танхимын дарга Борис Грызлов Москва хотноо сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдэв. Улсын Дум пүрэв гаригт эхний хэлэлцүүлгээр хувийн байгууллагад олгох улсын зээл, мөн татвар болон гаалийн хөнгөлөлт үйлчилдэг эдийн засгийн онцгой бүст орох нөхцлийг хөнгөвчлөх өөрчлөлтийг улсын төсөвт оруулна. Улсын Дум урьд дотоодын банкны систем, хүн амд нийгмийн тусламж дэмжлэг үзүүлэх хууль баталлаа.